Мэдээ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Мэдээ

Монгол улсын гавьяат тамирчин, улсын начин Лувсангийн Энхбаярын нэрэмжит чөлөөт бөхийн U-17, U-23 ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн нийт 800 гаруй шилдэг тамирчид хүч сорин өрсөлдөж байна.Нээлтийн үйл ажиллагаанд Увс аймгийн ЗД-ын зөвлөх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Анхбаяр,Увс аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга О.Ганцоож , Монгол улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Төрмөнх, Монгол улсын гавьяат багш, чөлөөт бөхийн спортын мастер Балхажав, Монгол улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Хүрэл медальт, улсын начин Лувсангийн Энхбаярын дүү, улсын начин Лувсангийн Өлзийбаяр, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Монгол улсын гавьяат тамирчин Мандахнаран, Монгол улсын гавьяат тамирчин Батзориг, Сагил сумын ЗД-ын орлогч Барсүрэн, Сагил сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Дэлгэрхишиг, Сагил сумын Улаангом сум дахь нутгийн зөвлөлийн дарга Ж.Алдараа, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, аймгийн арслан Мөнхсүх, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын харцага Г.Ганхуяг, Монгол улсын гавьяат тамирчин Ням-Очир, Хилийн цэргийн 0245-р ангийн захирагч Я.Гантөмөр, Налайх дүүргийн БТСГ-ын дарга Д.Мөнхбаяр нарын эрхэм  хүндтэй зочид оролцлоо. Тэмцээнд оролцож буй нийт тамирчид, багш дасгалжуулагчдадаа амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.