Мэдээ

Бидний тухай

Увс аймгийн Биеийнтамир, спортын газар

Увс аймгийн Биеийн тамир,спортын газар нь анх 1947 онд аймгийн захиргааны дэргэд БНМАУ-ын СНЗ-ийн 1947оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолыг үндэслэн 1947 оны 73 дугаартогтоолоор байгуулагдаж байжээ. Анхны даргаар нь Б.Гүнжээг, байцаагчаар ньГарида нар томилогдон ажиллаж байжээ.

Төрөөс биеийн тамир,спортыг удирдах удирдлагыг хүчтэй болгох,хөдөлмөрчдийнбие бялдрын хүмүүжлийн ажлыг эрхлэх олон нийтийн байгууллагын үйл ажиллагаагнэгтгэн уялдуулахын тулд МАХН-ын ТХУТТовчооны 1979 оны 47, СНЗ-ийн 37 дугаартогтоолуудаар Увс нийгэмлэгийг БТС-ынхороо болгож өөрчлөв.

Тухайн үед тус байгууллага 1,0 сая төгрөгийн орлоготой ажиллаж, жилддунджаар улсын аварга шалгаруулах болон спартакиад зэрэг 50 гаруй тэмцээндспортын 17 төрлөөр оролцож, 30 гаруй медаль авч, зэрэгтэй тамирчин 400 гаруй, шүүгч60,ХБХБ тэмдэгтэн 3000-ыг бэлтгэн 6000 гаруй хүн спортын секц дугуйландхамрагдаж, Алтайн хязгаар,Т ува улстай шууд харилцаа өргөжин хөгжиж байлаа.

Биеийн тамир,спортын газрын үе үеийн удирдлагууд.

1.   Б.Гүнжээ                    1947-1955                  Хяргас сум

2.   А.Баасанжав 1955

3.   Б.Нааюу                     1955-1956                   Улаангом      

4.   Ө.Гунгаажав              1956-1960

5.   Б.Чимэд                      1960-1965                   Түргэн сум

6.   А.Пагма                      1965-1966                   Ховд аймаг

7.   О.Ядмаа                     1966-1969                   Зүүнговь

8.   М.Дорж                       1969-1972                   Ховд сум

9.   Б.Нааюу                     1972-1977                   Улаангом

10. Р.Эрдэнэсүрэн          1977-1984                   Түргэн сум

11. Б.Замбал                   1984-1985                   Малчин

12. Ц.Шарав                     1985-1997                   Малчин сум

13.  Д.Төрмөнх                  1997-2017.06.27         Зүүнговь сум

14.  Б.Ганболд                  2017-2020                   Өндөрхангай сум

15.  Х.Баяртуул                2020.12.28-ны өдрөөс даргынүүргийг түр орлон гүйцэтгэг

 

·        1960 оны 03 сарын 19 нд Биеийн тамир, спортын Увснийгэмлэг

·        1979-1992 онд Биеийн тамир, спортын хороо

·        1992-1997 онд Залуучууд спортын хороо

·        1997-2004 онд Биеийн тамир, спортын төв

·        2004-2008 онд Биеийн тамир, спортын хороо 

·        2009 оноос Биеийн тамир, спортын газар

·        2013-2014 онд Соёл, спорт аялал жуулчлалын газар

·        2015 оноос Биеийн тамир, спортын газар нэртэйгээр үйлажиллагаа явуулж байна.

 

2021 онд манай байгууллага нь Захиргаа, санхүүгийн алба, Спортын алба,Биеийн тамирын алба гэсэн 3 албатай, 20 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулжбайна.

Аймгийн хэмжээнд биеийн тамир, спортын бодлогыг тодорхойлох,   иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх аятухтай орчин нөхцлийг бүрдүүлж, биеийн тамирын дасгал хөдөлгөөний ач холбогдлыголон нийтэд сурталчлах,  тамирчдынзалгамж халаа болсон өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх,  эрүүл чийрэг бие бялдартай иргэнийг төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд  аймгийн аварга шалгаруулах, нэрэмжиттэмцээнийг жилдээ 100 гаруй удаа зохион байгуулдаг. Төсвөөс санхүүжигдэх32,0  сая төгрөгөөс гадна спортыг дэмждэгиргэд, байгууллага, хамт олны дэмжлэгтэйгээр 20-30,0 сая төгрөгийн спортын аргахэмжээг зохион байгуулж, дэлхий, олон улс, улс, бүсийн аварга шалгаруулахтэмцээнд баг тамирчдаа оролцуулдаг.

Жилдээөсвөр, залуучууд, насанд хүрэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадын ангилалдспортын 12-14 төрлөөр улсын аварга шалгаруулах тэмцээнд 280-350 гаруй тамирчидоролцдог. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс жудо, чөлөөт, үндэсний бөх, хөнгөн атлетик, цана, хөл бөмбөг, 100буудалт даам, шатар, уулын төрөлд жилдээ 130-150  медаль авдаг. Ази тивийн АШТ-д өсвөр, залуучууд,хөгжлийн бэрхшээлтэй, ахмадын ангилалд 100 буудалт даам, хөнгөн атлетик, чөлөөтбөх, пара жудогийн төрөлд 10-15 тамирчин оролцож 10 гаруй медаль хүртдэг.

Спортын газрын дэргэд өсвөрийн шигшээбагийг спортын 8 төрөлд байгуулж, үндсэн 6 дасгалжуулагч, гэрээт 4дасгалжуулагч ажилладаг.

 

Биеийнтамир, спортын газрын сүүлийн 5 жилийн

ажлынамжилт, үзүүлэлт

            Биеийнтамир, спортын газар нь аймаг, улсын хэмжээнд ажлаа дүгнүүлж дараах байруудадшалгарч байв.

-      2015 онд аймгийн хэмжээнд 3-р байр

-      2018 онд аймгийн хэмжээнд 3-р байр

-      2019 онд 21 аймаг, 9 дүүргийн БТС-ын газар, хороодоосшалгарч 3 дугаар байрт тус тус шалгарч байсан.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.