Мэдээ

"МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДАМ 2025"-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛЛОО:

"МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДАМ 2025"-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛЛОО:
Мэдээ

🇲🇳“Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор зохион байгуулагдаж буй Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын хаалтын үйл ажиллагаа боллоо. Тус тэмцээнд Увс аймгийн шигшээ баг 15 спортын төрөлд 185 тамирчны бүрэлдхүүнтэй оролцож 4 мөнгө , 7 хүрэл нийт 11 медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Үүнд:
Жүдо бөхийн 66 кг Б.Гантулга 🥉хүрэл медаль
Жүдо бөхийн 81кг Н.Алтансүх 🥈мөнгөн медаль
Даамын эрэгтэй 13 хүртлэх насны ангилалд Б.Маргад-Эрдэнэ 🥉хүрэл медаль
Жюү-Жицүгийн -70 кг Х.Номуун-Эрдэнэ 🥈 мөнгөн медаль
Жюү-Жицүгийн 63кг Э.Алимаа 🥉хүрэл медаль
Хөнгөн атлетикийн эмэгтэй 5000м төрөлд Д.Энхтүвшин 🥉 хүрэл медаль
Хөнгөн атлетикийн эмэгтэй Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Н.Үүрцайх 🥉хүрэл медаль
Самбо бөхийн +88 кг Г.Гантогтох🥉хүрэл медаль
Чөлөөт бөхийн 40 кг Д. Эрдэнэтунгалаг 🥉хүрэл медаль
Сонгомол бөхийн 110 кг Б. Хишигбаяр 🥈мөнгөн медаль
Сонгомол бөхийн 71 кг Д.Балжинням 🥈мөнгөн медаль
тус тус хүртлээ. Медаль авсан тамирчиддаа халуун баяр хүргэе 👏👏👏
🏆 Увс аймгийн шигшээ баг тамирчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.