Жүдо бөхийн 2025 оны өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо . Тэмцээнд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын нийт 500 гаруй өсвөрийн жүдочид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Улаангом сумын ЗД-ын орлогч И.Оюунбилэг, МУ-ын гавьяат дасгалжуулагч Д.Төрмөнх , Тэмцээний ерөнхий шүүгч Монголын жүдо бөхийн холбооны шүүгч, МУ-ын гавьяат дасгалжуулагч, олон улсын шүүгч Д.Бадрах, Увс аймгийн БТСГ-ын дарга Х.Баяртуул, Завхан аймгийн БТСГ-ын дарга М.Батбаяр нар оролцлоо.Тэмцээнд оролцож буй нийт тамирчид, багш дасгалжуулагчдадаа амжилт хүсье
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.