Жүдо бөхийн 2025 оны Өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн Увс аймгийн спортын ордонд маргааш эхэлнэ. Тэмцээнд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын нийт 500 гаруй өсвөрийн жүдочид өрсөлдөнө. Тус тэмцээний техникийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр болов. Зөвлөгөөнөөр Жүдо бөхийн Өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий мэдээллийг танилцуулж, наадмын бүртгэл, шүүлт, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.