Монгол улсын гавьяат тамирчин, улсын начин Лувсангийн Энхбаярын нэрэмжит Чөлөөт бөхийн U-17, U-23 ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 03 сарын 29-нд эхэлнэ.
Уг тэмцээнд оролцох Увс аймгийн шигшээ баг Ерөнхий боловсролын 2-р сургуулийн багш спортын мастер Ш.Бат-очир, Биеийн тамир спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч спортын мастер Ж.Оюунпүрэв, Ерөнхий боловсролын 6-р сургуулийн багш спортын мастер Д. Гомбожав, Ерөнхий боловсролын 3-р сургуулийн багш спортын мастер Т.Буянт нараар удирдуулан УАШТэмцээний бэлтгэлдээ гараад байна. Шигшээ багийн нийт баг тамирчид, багш дасгалжуулагчдадаа АМЖИЛТ ХҮСЬЕ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.