Мэдээ

Дархан аврага Н.Батсуурь түрүүллээ

Дархан аврага Н.Батсуурь түрүүллээ
Мэдээ
XVII жарны "Элдэв эрдэнэ" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат "Сүлд" спорт хороо, "Увс нуур" галын бөх Дархан аварга Намсрайжавын БАТСУУРЬ түрүүлж Увс аймгийн Тэс сумын харъяат "Хилчин" спорт хороо, ХЦ-ийн 0311-р анги, "Ундарга Увс" "Хоовоо Центр" компаниудын бөх Улсын начин Очирбатын ТҮМЭН үзүүрлэв. Их шөвөгт Увс аймгийн Түргэн сумын харъяат, Увс аймгийн Онцгой байдлын газар, "Бат Стандарт" ХХК-ийн бөх Аймгийн арслан Б.Нямсамбуу, Увс аймгийн Тэс сумын харъяат "Хилчин" спорт хороо, ХЦ-ийн 0208-р анги, "Увс нуур" галын бөх Аймгийн арслан Д.Цэнд-Аюуш нар үлдлээ.
Дунд шөвөгт Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ, Г.Цоггэрэл, Аймгийн заан Т.Төгсжаргал, Т.Батсүрэн нар шалгарлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.