Мэдээ

Цасны баяр

Сумын засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт “ Цасны баяр” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тусгагдсан.
2025 оны хувьд Увс аймгийн өсвөр үеийн цанын аварга шалгаруулах “ ЦАНАХҮҮ – 2025” тэмцээнийг тохиолдуулан “ Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулсан нь онцлогтой боллоо. Иргэдийн амралт ,чөлөөт цагийг цэвэр агаарт ая тухтай өнгөрүүлэх зорилгоор удирдамжийн дагуу арга хэмжээг амжиллтай зохион байгууллаа. Төрөл бүрийг 1-5 оноогоор дүгнэж 4 шүүгч ажиллаа. 4 төрөл тэмцээний оноог нэгтгэн багуудыг байр эзлүүлж эхний 3 шагналт байрыг шалгарууллаа. Шагналын санг сумын Засаг Даргын нөөцөөс 900000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Нийт сумын төвийн 6 хороолол , хөдөөгийн 4 багаас:
1. Хөгжил хороолол
2. Хайрхан хороолол
3. Улаанчулуут хороолол
4. Сургуулийн хороолол
5. Байшинт хороолол
6. Хулж баг
7. Хунт баг
8. Даланхуруу баг гэсэн 8 баг оролцлоо.
“ Цасны баяр – 2025 “ арга хэмжээ маань 4 төрөлт тэмцээний хүрээнд явагдсан.
1. Олост таталт
1-р байр “ Хулж” баг
2-р байр “ Даланхуруу” баг
3-р байр “ Хөгжил” хороолол
2. “ Хээрийн цайны амт” шалгаруулах
1-р байр “ Хайрхан “ хороолол
2-р байр “ Байшинт “ хороолол , “ Даланхуруу” баг
3-р байр “ Хулж “ баг
3. Гэрийн даалгавар: цас , мөсөөр бүтээл хийх
1-р байр “ Хөгжил “ хороолол
2-р байр “ Байшинт “ хороолол
3-р байр “ Хулж “ баг
4. Уулын оргил булаацалдах , буухиа
1-р байр “ Хулж баг
2-р байр “ Даланхуруу “ баг
3-р байр “ Хөгжил “ хороолол
Бүх тэмцээний нийт дүнгээр:
1-р байр “ Хулж “ баг 19.3 оноо Өргөмжлөл , 400000 төгрөг
2-р байр “ Даланхуруу “ баг 17.3 оноо Өргөмжлөл ,300000 төгрөг
3-р байр “ Хөгжил “ хороолол 15.4 оноо Өргөмжлөл ,200000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулллаа.
Цагаанхайрхан сумын удирдлагууд болон ЕБ-ын багш нарт ажлын амжил хүсье
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.