БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны Алтай аймгийн захиргаа, Спортын товчоо, Соёл, спорт, аялал жуулчлалын газраас санаачлан зохион байгуулж буй "Алтай уулыг тойрсон бүс нутаг"- ийн өвлийн 2 дугаар наадам 2025 оны 01 дүгээр сарын 10-15 ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
2 дахь удаагийн өвлийн наадамд ОХУ-ын Алтайн Хязгаар, Алтайн Бүгд Найрамдах улс, БНТува улс, Казахстан улсын Зүүн Казахстан муж, Монгол улсын Ховд, Баян-Өлгий, Увс аймаг зэрэг 7 баг оролцож байна.
Увс аймгаас 8 тамирчин, 2 дасгалжуулагч, албаны 3 хүний хамтаар оролцож байгаа бөгөөд тамирчид гүйлтийн цанын төрлөөр уралдана. Энэхүү арга хэмжээнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Увс аймгийн Засаг дарга С. Батжаргал болон аймгийн ЗДТГ-т талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.