Дасгал гэдэг нь эрүүл чийрэг, зөв галбиртай болох, түүнийгээ хадгалж байхын тулд тодорхой үйлдлийг зорилготой, төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг хөдөлгөөний цэгцтэй жор юм.
Дасгал хөдөлгөөн нь хүний бие махбодын илч зарцуулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлснээр биед хуримтлагдах хортой бодисоос чөлөөлөхөд ач холбогдолтой.
Тухайлбал ажилдаа явах ба гэртээ харихдаа өдөр бүр явган алхах, эсвэл зөөлөн шогшиж гүйх нь дасгал хөдөлгөөний нэг хэлбэр юм.
Зарим хүмүүс чөлөөт цаггүй, бололцоо муутай, мэдлэггүй, дадал хэвшилгүй зэрэг шалтгааны улмаас дасгал хийдэггүй эсвэл дасгал хөдөлгөөн хийх сонирхолгүй байдаг. Энэхүү хандлага нь хүмүүсийг хөдөлгөөний хомсдолд хүргэдэг байна.
Эрүүл мэнд эрхэм баян та бүхэн өглөө бүр 07:00-8:30 цагаас дасгал, Бадминтоны сургалтанд хамрагдана уу.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.