Д.ОТГОНДАЛАЙ: "ЗОРИЛГОО ТОМООР ТОДОРХОЙЛЖ, ТУУШТАЙ ХИЧЭЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ!"
Уулзалтаар гавьяат тамирчин Д.Отгондалай өөрийн амьдрал, спортын замналаасаа хуваалцаж, сурагчид, багш хамт олонтой нээлттэй халуун дотно яриа өрнүүллээ. Тэрбээр дурдахдаа “Өөрийн хүсэл зорилгоо хамгийн томоор тодорхойлж, түүнийхээ төлөө тууштай хичээн зүтгэх нь хамгийн чухал” хэмээн хүүхэд багачуудад үнэтэй зөвлөгөөгөө хүргэсэн юм.
Дашрамд дурдахад эдгээр өдрүүдэд Улаангом хотноо баруун бүсийн Олимпын зөвлөлийн удирдах ажилтан, биеийн тамирын багш нарын сургалт-семинар үргэлжилж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.