БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ-СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ
ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй энэ удаагийн сургалтад баруун бүсийн аймгуудын төлөөлөл 40 гаруй оролцогчид хамрагдаж байна.
Сургалт-семинар Олимпизмын үндсэн зарчмууд, Залуучуудын олимпын наадмын ач холбогдол, Олимпын үнэт зүйлийн боловсролын хөтөлбөр зэрэг спортын удирдах ажилтны гарын авлагын сэдвүүдээр 2 өдрийн турш үргэлжлэх юм.
Түүнчлэн арга хэмжээний хүрээнд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин, “Рио 2016” Олимпын хүрэл медальт Д.Отгондалай Улаангом хотын ерөнхий боловсролын сургуулиудаар зочилж, хүүхэд багачуудтай ярилцлага уулзалтууд зохиогдоно.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.