Баянхонгор аймагт зохион байгуулагдаж буй Хүүхдийн спортын 7 дугаар наадмын шигшээ тэмцээнд оролцох 2 дугаар ээлжийн баг тамирчид маань аян замдаа гарлаа. Б.Эрдэнэбилэг, Б.Билгүүн, Тэмүүжин дасгалжуулагчтай Волейболын охид, хөвгүүд, Б.Энхбат, Ч.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай Ширээний теннисний баг тамирчид, Жүдо бөхийн тамирчид оролцож байна.
Волейболын охидын шигшээ багийн хувцас хийлгэж өгсөн Д.Насанбаяр захирал болон Увс шөнийн зах ОУХТ-ийн хамт олонд Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.
Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Тамирчдадаа амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.