Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжих ,хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор зохион байгуулагдсан "Нэг сургууль -10 клуб"-ын хүүхдийн “Оролцоод хөгжье” чуулган амжилттай зохион байгуулагдлаа.
Уг 10 клубын нэг болох “Эрүүл мэнд-хөдөлгөөн” клубын сурагчид биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Оролцогч хүүхдүүдэд хичээлийн их завсарлагааны үеэр хийх дасгалыг зааж сургууль бүртээ хэвшүүлэхийг зөвлөлөө.
Цаашид “Эрүүл мэнд- Хөдөлгөөн” клубын сурагчдын оролцоотойгоор өсвөр үеийнхэнийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх, биеийн тамирын байгууллагатай хамтран ажиллах талаар харилцан ярилцлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.