Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн баярт зориулсан Улс аймгийн алдар цолтой хүчит 48 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Бөхийн барилдаанд Улсын начин Ө.Сумъяа, аймгийн арслан Б.Бадарчаар манлайлуулсан хүчит 48 бөх барилдсанаас Тэс сумын харъяат аймгийн БТСГ-ын ахлах дасгалжуулагч аймгийн арслан Б.Бадарч 6 даван түрүүлж Наранбулаг сумын харъяат Аймгийн мэргэжлийн хяналтын газрын бөх аймгийн начин Нармандах 5 даван үзүүрлэж бөхийн тоо сондгойрч шөвгийн гуравт Тэс сумын харъяат Чөлөөт бөхийн ОУХМ аймгийн арслан Х.Мөнхжаргал нар шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.