УВС АЙМГИЙН БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВАА
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Увс аймаг байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан Үндэсний сурын харваа албан ёсоор эхэллээ. Өнөө жил цар тахалтай холбоотой хүүхдийн сурын харвааг зохион байгуулахгүй байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгчдийн харваанд Увс, Завхан, Хилчин спорт хороо зэрэг байгууллагуудын 30 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.