Мэдээ

ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ БАЙНА.


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Жендэрийн үндэсний хорооноос санаачлан зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” аян орон даяар эхэллээ.
Энэ жилийн аян “Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе” уриан дор өрнөж байна.
Увс аймгийн Биеийн тамир спортын газар энэхүү аянд нэгдэж, харилцан хүндэтгэл, тэгш оролцоо, зөв хандлагыг дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Бид ажлын байр болон нийгмийн харилцаанд эерэг соёлыг түгээж, бие биенээ сонсож ойлгодог, хүндэлдэг орчныг хамтдаа бүрдүүлэхийг зорьж байна.
✅Хүндэтгэл бол хүч.
✅Хандлага бол өөрчлөлтийн эхлэл.
✅Хамтын оролцоо бол хөгжлийн түлхүүр.
Та бүхнийг уг аянд идэвхтэй оролцож, зөв хандлагыг өөрөөсөө эхлүүлэхийг уриалья.
#Хайраа хайрлая #Хандлагаа өөрчилье #Харилцан хүндэтгэе

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.