Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойд зориулсан аймаг, сумын цолтой 64 бөхийн барилдаан Увс аймгийн СПОРТЫН ОРДОН-д боллоо.
Барилдаанд Түргэн сумын харьяат, Аймгийн ОБГ-ын бөх, аймгийн арслан Баттулгын НЯМСАМБУУ түрүүлж, Цагаанхайрхан сумын харьяат аймгийн заан Тодсайханы ТӨГСЖАРГАЛ үзүүрлэлээ.
Их шөвөгт Тэс сумын харьяат аймгийн начин Б.Буяндэлгэр, Тариалан сумын харьяат сумын заан Э.Жаргалсайхан нар шалгарлаа.
Тус барилдааны нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ЗДТГ-ын дарга У.Ганзориг оролцож, нийт бөхчүүд болон үзэгчдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Энэхүү барилдааныг Аймгийн цэргийн штаб болон Аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.