Улаангом сумын 2026 оны аварга шалгаруулах өсвөрийн ширээний теннисний тэмцээнийг Улаангом сумын ЗДТГазар, Увс аймгийн ширээний теннисний холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд Улаангом сумын ЕБ-ын сургуулиуд болон Увс нуур клубийн 91 өсвөрийн тамирчид 5 насны ангиллаар хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Орологчдын 48,3% эмэгтэй тамирчид, 51,1% эрэгтэй тамирчид байна. Ерөнхий боловсролын 1-р сургуулийн биеийн тамирийн Б.Түмэнбаяр багштай 11 сурагч, 2-р сургуулийн Гантулга багштай 15 сурагч, 4-р сургуулийн Цэнд-Очир багштай 4 сурагч, 5-р сургуулийн Мөнхжаргал багштай 16 сурагч, 6-р сургуулийн Ц.Нүрзэд багштай 25 сурагч, Увс нуур клубын Н.Эрдэнэцэцэг багштай 16 сурагч, Улаангом клубын Д.Гансүх багштай 5 сурагч, Эрдмийн эхлэл сургуулиас 1 сурагч тус тус оролцлоо.
1. 8-аас доош нас эмэгтэй
I байр - М.Ану /2 сургууль/
II байр – О.Одзаяа / 6 сургууль/
III байр – Б. Одмаа / 5 сургууль/
2. 8-аас доош нас эрэгтэй
I байр - Б. Зоригтбаатар /5 сургууль/
II байр - Г. Бат- Өлзий / Увс нуур клуб/
III байр - Б. Отгон- Эрдэнэ/ 2 сургууль/
3. 9-10 нас эмэгтэй
I байр - А. Энэрэл / Увс нуур клуб/
II байр - Ц. Сүнжидмаа / Увс нуур клуб/
III байр - Ч. Амин-Эрдэнэ /Увс нуур клуб/
4. 9- 10 нас эрэгтэй
I байр - Г. Гүнболд / Увс нуур клуб/
II байр - Н. Батцогт / Увс нуур клуб/
III байр - Б. Азбилэг / 5 сургууль/
5. 11-12 нас эмэгтэй
I байр - О. Азжаргал / Увс нуур клуб/
II байр - Б. Цацрал / Увс нуур клуб/
III байр - Б. Хүслэн / Увс нуур клуб/
6. 11- 12 нас эрэгтэй
I байр - Б. Золбаяр/ 5 сургууль/
II байр - Б. Мөнх-Оргил / 2 сургууль/
III байр - М.Золбоо /5 сургууль/
7. 13-15 нас эмэгтэй
I байр - Ц. Батзул. / 1 сургууль/
II байр - Г. Амин- Эрдэнэ/ Увс нуур клуб/
III байр - Б. Болормаа/ 2 сургууль/
8. 13-15 нас эрэгтэй
I байр - О. Ариунбаяр / 1 сургууль/
II байр - Ц. Төгсбат. / 5 сургууль/
III байр - Б. Дөлгөөн. / Увс нуур клуб/
9. 16-18 нас эмэгтэй
I байр - Д. Хүслэн / Увс нуур клуб/
II байр - Д. Нандинцэцэг / Улаангом /
III байр - С. Ариунзаяа / 1 сургууль/
10. 16- 18 нас эрэгтэй
I байр - Н. Билгүүн / Увс нуур клуб/
II байр - У. Балжинням / 2 сургууль/
III байр - С. Гантулга / 4 сургууль/ тус тус шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.