Мэдээ

"ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ"

"ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ"
Мэдээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөдөлгөөн, "ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ" аяны хүрээнд иргэдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд оролцуулах, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоор урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг цэвэр агаарт зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор '' ХАВРЫН УРЬ-2026'' бүх нийтийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг дэмжих арга хэмжээ 3 дугаар сарын 07-ны өдөр ''ЧАНДМАНЬ УЛААН УУЛ"-нд зохион байгуулагдана.
Арга хэмжээний үеэр Хээрийн цайны амт, Хөгжилтэй буухиа,Цасны сумо, Цасан дээрх бүжиг, Өвлийн хувцасны гоёл үзүүлбэр, Олс таталт зэрэг уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулна.
Зохион байгуулагч:
✅Увс аймгийн БТСГ
✅ Улаангом сумын ЗДТГ
✅Улаангом сумын соёлын төв
Улаангом сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН нийт ард иргэд та бүрнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.