Соёлын орон зай, орчныг бүрдүүлэх соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа болон урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий бүтээлч санаачилгыг олон нийтэд түгээх зорилго бүхий “Соёлын орон зай -бидний орчин” бүтээлч аян “СОЁЛ ТҮГЭЭЕ” уриатайгаар улсын хэмжээнд өнөөдрөөс эхэллээ.
Тус аянд бүх шатны төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд та бүхэн байгууллагын орчин, үйл ажиллагаа, үйлчилгээ, харилцаандаа соёлтой орчныг бүрдүүлж, өөрсдийн үнэ цэнэ бүхий соёлыг бусдад түгээж нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлж аймаг, нийслэл, соёлын байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаанд оролцохыг УРИАЛЖ байна.
Аяны хүрээнд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дадал хэвшил бий болгох, нийтийн соёлыг төлөвшүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, цахим орчинд эерэг хандлагыг төлөвшүүлэх зэрэг чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаа, нийтлэл, шторк, постер, подкаст, сургалт, өдөрлөг, тоглолт зэрэг олон хэлбэрээр өрнөх юм.
Аян 2025 оны 10 дугаар сарын 3-аас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдана.
#Увс аймгийн Биеийн тамир, Спортын газар
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.