Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран биеийн тамир, спортын салбарын Улсын зөвлөгөөн болон салбарын албан хаагчдын дундах спортын 7 төрөлт тэмцээнийг 2025 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон 21 аймаг, 9 дүүргийн БТСГ, ҮШББСТ-ТӨҮГ, САУЭШТ нийт 35 байгууллагын 650 гаруй албан хаагчид оролцож байна.
Биеийн тамир, спортын салбарын Улсын зөвлөгөөнөөр “Биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалтын асуудал”, “Биеийн тамирын хөгжлийн асуудал”, “Спортын тэмцээн, наадам, олимпын бэлтгэл сургуулилт” сэдвээр 3 салбар хуралдаан болж, 13 илтгэл танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.