ЭМГЭНЭЛ
(1964-2025 он)
Аймгийн заан Гэлэгийн Дансран 2025 оны 09-р сарын 02-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, Монголын бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Г.Дансран нь 1964 онд Увс аймгийн Ховд суманд БНМАУ-ын начин Ж.Гэлэгийн отгон хүү болон мэндэлж, бага наснаасаа үндэсний бөхийн спортоор хичээллэж 1998 онд АХ-ын 77 жилийн ойгоор Увс аймагтаа тав давж "Аймгийн начин" цол, 2000 онд АХ-ын 79 жилийн ойгоор Увс аймагтаа үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртэж байв.
Талийгаачийн бөхийн спортод зориулсан нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг даруу зан бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Увс аймгийн Биеийн тамир, Спортын газар
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.