Увс аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын боловсролын болон Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, аймгийн 14 удаагийн аварга, спортын мастер Г.Ринзааны нэрэмжит 100 буудалт даамын Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тэмцээнд Улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнээс шалгарсан ШИЛДЭГ 28 тамирчин оюун ухаан, сэтгэн бодох чадвараа сорин өрсөлдөж байна. Шигшээ тэмцээнд оролцож буй тамирчдадаа амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.