Өнөөдөр буюу 6 сарын 23-ны өдөр ОЛОН УЛСЫН ОЛИМПЫН ӨДӨР тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан 17-оос доош насныхны дунд "LET'S MOVE " кросс гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа
. Тэцээнд Улаангом сумын ЕБС-ийн сурагчид болон, Өлгий, Өмнөговь, Тариалан сумуудаас зорин ирсэн нийт 100 гаруй хүүхдүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тус тэмцээн эрэгтэй эмэгтэй төрлөөр 2км-ийн маршрутад уралдсан бөгөөд


Эмэгтэй төрөлд:
1-р байрыг
Д.Энхтүвшин/ ЕБ-ийн 4-р сургууль/

2-р байрыг
Г.Хулан / ЕБ-ийн 4-р сургууль/

3-р байрыг
О.Ариунцэцэг/ ЕБ-ийн 6-р сургууль/

4-р байрыг Ш.Болор /Өмнөговь сум/
5-р байрыг Б. Мөнхцэцэг / ЕБ-ийн 4-р сургууль/
Эрэгтэй төрөлд:
1-р байрыг
Т.Тэмүүлэн/ ЕБ-ийн 1-р сургууль/

2-р байрыг
Б.Наранхүү / ЕБ-ийн 2-р сургууль/

3-р байрыг
Г.Баттулга /Өмнөговь сум/

4-р байрыг Б.Өнөболд / ЕБ-ийн 2-р сургууль/
5-р байрыг Б.Баярхүү / ЕБ-ийн 1-р сургууль/ тус тус эзэллээ.
Шагналт байранд шалгарсан болон нийт оролцсон хүүхэд багачууддаа баяр хүргэе ээ

. Замаа дуусгаж бариандаа орсон та бүхэн бүгдээрээ ЯЛАГЧ шүү
. Ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгах шилдэг тамирчид болохыг хүсэн ерөөе .

#OlympicDay-2025







Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.