Мэдээ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Үйл ажиллагааны ил тод байдал

Үйл ажиллагааны стратегийн зорилго:

  1. Иргэдийн идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах, хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлж, олон нийтэд хүртээмжтэй болгоно.

2. Спортын сургалт дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, өсвөрийн тамирчдын залгамж халааг бэлтгэн, тамирчдын спортын амжилтыг ахиулна.

3. Төрийн байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

Үйл ажиллагааны стратегийн зорилт:

1.Иргэдэд хүргэх биеийн тамир, спортын арга хэмжээ, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2.Биеийн тамир, спортын байгууллагуудын чадамжийг дээшлүүлэх, хамтын ажиллагаанд тулгуурласан удирдлагын оновчтой тогтолцоог бий болгох.

3.Увс аймагт спортын төрлүүдийг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх.

4.Иргэдэд үйлчлэх спортын зориулалтын стандартын заал  талбайн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

5.Төрөөс баримтлах бодлого болон биеийн тамир спортын салбарын бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг сайжруулахад хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмж дүгнэлтээр хангах.

6.Гадаад харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.