2025 оны 6-р сарын 1-ний өдөр “Хүүхэд бүр ялагч-Хүн бүр хүүхэд хамгаалагч” уриатай хүүхдийн марафоныг зохион байгууллаа. Марафон Маршал Ю. Цэдэнбалын талбай дээр өгөгдсөн маршрутын дагуу амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү марафонд оролцоход ямар нэг төлбөр, хураамжгүй. Мөн уралдсан хүүхдүүдийг байр эзлүүлж, шагнал өгөхгүй. Харин “Хүүхэд бүр ялагч” гэж тодотгохыг зорьлоо. Оролцсон хүүхэд бүрт батламж, дурсгалын тэмдэг гардууллаа.
Марафонд нийт 400 гаруй хүүхэд 10 гэр бүл оролцлоо.
6-9 нас: 800 метр
10-13 нас: 1,2 км
14-18 нас: 1.5км
Гэр бүлийн марафон: 500 метрт тус тус марафонд гүйлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.