Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж байна. Наадмын шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргийн 6120 тамирчин 31 спортын төрлөөр 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Наадмын нээлтийн ёслолд БТСУХ-ны дарга Э.Билэгт, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батдорж, МҮОХ-ны ерөнхий нарийн дарга Э.Бадар-Ууган, Монголын хүүхдийн спортын наймдугаар наадмын зохион байгуулах хорооны дарга О.Гэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү тэмцээнд Увс аймгийн шигшээ баг спортын 15 төрөлд 150 гаруй тамирчид хурд хүч аваалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Наадамд оролцож буй тамирчдадаа амжилт хүсье! 





Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.