Өнөөдөр буюу 2025.05.27-ны 14:00 цагт Спортын төв ордны гадаа талбайд Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбар асаах ёслол, 14:20 цагт Спортын төв ордны А зааланд тус наадмын нээлтийн ёслол болно.
Энэ удаагийн наадмын шигшээ шатанд шалгарсан 21 аймаг, есөн дүүргийн 9-17 насны нийт 6120 тамирчин 31 спортын төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Тус тэмцээнд оролцож буй Увс аймгийн баг тамирчиддаа амжилт хүсье, медалийн ургац арвин байх болтугай.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.