

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага “Эрүүл Монгол хүн” үндэсний хө
дөлгөөний хүрээнд Эрүүл мэндийнхээ төлөө “Алхалтанд цаг гаргая” арга хэмжээг аймгийн хэмжээнд эхлүүлээд байна.


“Алхалтанд цаг гаргая арга хэмжээ” нь 2025 оны 04 дугаар сарын 16-наас эхэлж байгаа ба 1 сарын хугацаатай үргэлжлэх юм.


Тус үйл ажиллагааны зорилго нь явган алхалт, идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл төлөвшүүлэх, тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийн ач холбогдлыг сурталчилах юм.


Явган алхалт бидний эрүүл АМЬДРАЛЫН БАТАЛГАА…
“Бидний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлсийн ихэнх хэсэг нь хувь хүний зан үйл, амьдралын хэв маягтай холбоотой. Магадгүй таныг эрүүл мэндийн үзлэгт ороход эмч танд явган алхахыг зөвлөвөл битгий гайхаарай. Эрүүл мэндэд хамгийн сайнаар нөлөө үзүүлэхийн зэрэгцээ үүний төлөө та төлбөр төлөхгүй, мөн гаж нөлөө үзүүлэхгүй”.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.