Мэдээ

Танилцуулга

Танилцуулга
Сайтын хуудас

Увсаймгийн БТС-ын газар

Увсаймгийн Биеийн тамир, спортын газар нь анх1947 онд аймгийн захиргааны дэргэд БНМАУ-ын СНЗ-ийн 1947 оны 04 дүгээр сарын25-ны өдрийн тогтоолыг үндэслэн 1947 оны 73 дугаар тогтоолоор байгуулагдаж,анхны даргаар нь Б.Гүнжээг, байцаагчаар нь Гарида нар томилогдон ажиллажбайжээ. Энэ үед тус аймагт эвлэлийн насны залуучуудын дунд биеийн тамирын төрөлбүрийн дугуйлан хичээллэн,биеийн тамирын талбай байгуулах,тохижуулах ажлуудхийгдэж байсан.  Биеийн тамирындугуйлангуудын үйл ажиллагаа нь ихэнхдээ биеийн тамирын суртал ухуулгынхэлбэртэй байлаа.1960 оны 03 сарын 19 нд Биеийн тамир, спортын  Увс нийгэмлэг,1979-1992 онд Биеийнтамир, спортын хороо,1992-1997 онд Залуучуудспортын хороо,1997-2004 онд Биеийнтамир, спортын төв,2004-2008 онд Биеийнтамир, спортын хороо ,2009 оноос Биеийнтамир, спортын газар,2013-2014 онд Соёл,спорт аялал жуулчлалын газар, 2015оноос Биеийн тамир, спортын газар.

Биеийн тамир, спортын байгууллагынөнөөгийн түвшин

ЭМСЯ-ны сайдын 2015 оны 31 тоот тушаалын хүрээнд аймгийнЗасаг даргын 2018оны А/31 тоот захирамжаар газрын бүтэц, дүрмийг батлуулж мөрдөн ажиллаж байна. Бүтцийн хүрээнд БТС-ын бодлого,төлөвлөлт,хэрэгжилтийн алба,Спортын сургалт дасгалжуулалтын алба, Захиргаа ,аж ахуй гэсэн 3алба   20 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлажиллагагаа явуулж байна. Өсвөрийн шигшээ багийг спортын 10 төрөлд үндсэн5,гэрээт  5 дасгалжуулагч сургалт зохионбайгуулж байна. 

Өсвөрийн шигшээ багболон насанд хүрэгчдийн сургалт дасгалжуулалт явуулах хуучин спорт заал 1,спортын ордон 1, бөхийн Шандас клуб 1, жүдо бөхийн  танхим, чийрэгжүүлэлтийн фитнес клуб 1 үйлажиллагаа явуулж байна.

Жилдээ аймгийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр үе 12 төрөл,насанд хүрэгчид 10 нэрэмжит болон нийтийг хамарсанарга хэмжээ 70 гаруйг зохион байгуулдаг. УАШТ-д өсвөр болон насанд хүрэгчидспортын 13-15 төрлөөр оролцож алт,мөнгө,хүрэл медаль  200 гаруйг хүртсэн.

Уламжлагдаж хөгжиж ирсэн спортынтөрлүүдээс гадна софт теннис, бадминтон, бокс, таеквондо,пауэрлифтингийн спортэрчимтэй хөгжиж, тамирчдын амжилт жилээс жилд ахиж,дэлхий, тив,олон улс,улсынаварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байна.

Биеийн тамир,спортыг бүх нийтийнхүртээл болгох, иргэн бүрийг эрүүл чийрэг бие бялдартай болгох зорилтын хүрээндспортыг дэмжигч байгууллага,аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр 50-60сая төгрөгийг жилдээ биеийн тамир,спортын арга хэмжээнд зарцуулж байна.

2012-2016, 2018-2020  онд Увс аймагт БТС-ыг хөгжүүлэх хөтөлбөрийгболовсруулан хэрэгжүүлж ажилласан. Аймгийн Засаг дарга болон орон нутгийнхөгжлийн сангаас жилдээ 160,0 сая хүртэл  төгрөгийг биеийн тамир,спортын аргахэмжээ,орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа спортын холбоодын үйл ажиллагаагдэмжихэд санхүүжүүлж байна.

Хөрш зэргэлдээ орших ОХУ-ын Туваулсын биеийн тамир,спортын байгууллагатай хамтран ажилладаг.

Манай хаяг: Увс аймаг,Улаангом сум 3-рбаг Галдан бошигтын гудамж Спортын ордон:

И мэйл: uws@sport.gov.mn              Вэб хуудас: www.sport.gov.mn/uvs/

Fasebook: Увс аймгийн биеийн тамир спортын газар

Утас:70452739

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.