Мэдээ

“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" биеийн тамирын үйл ажиллагаа болно.

“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" биеийн тамирын үйл ажиллагаа болно.
Мэдээ
Биеийн дархлаа дэмжих "Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" биеийн тамирын арга хэмжээ 2021 оны 03 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд 14 хоногийн хугацаанд зохион байгуулагдана.
Уг арга хэмжээ нь иргэдийг биеийн тамирын идэвхтэй хөдөлгөөний энгийн дасгал болох алхалт гүйлтээр хичээллэхэд уриалах, таниулах, хүсэл сонирхолыг бий болгох, дэмжих, хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, чөлөөт цагаараа биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэж бие бялдраа чийрэгжүүлэх, эрүүл зөв амьдралын дадал хэвшилд сургах арга хэмжээг сурталчлахад оршино.
Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" арга хэмжээнд оролцогч нь өөр аймаг, дүүрэгт, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаагаас үл хамааран тухайн аймгийнхаа нэр дээр бүртгүүлэн оролцох боломжтой. Монгол улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд ч тухайн оршин суугаа газрынхаа нэр дээр бүртгүүлэн нээлттэй оролцох боломжтой.
Уг арга хэмжээ нь Коронавируст халдварын үед хэт их бөөгнөрөл үүсгэхгүй, хувь хүн байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө тодорхой маршрутын дагуу алхалт, гүйлт хийхэд тохиромжтой. Цахим гүйлтэд оролцогч нь  STRAVA аплейкшинг гар утсандаа суулган Увсын гүйгчид-2021" аймгийнхаа Фэйсбүүк группээс шаардлагатай мэдээлэлийг авч болно. STRAVA аплейкшинг дэх Uvs running -2021 групп дээр гүйлтийн талаар мэдээллүүдээ оруулна.
Оролцогчдыг 03 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд бүртгэнэ. Оролцогч нь өдөр бүр туулсан замын урт, километрээ хаана байгаа газраасаа үл хамааран зургаа авч /screenshot/ аймгийнхаа нэр бүхий групп хаяг, нээлттэй фэйсбүүк групп рүү явуулж баталгаажуулна.
Иргэдийн биеийн дархлааг дэмжих "Эрүүл мэндийн цахим гүйлт 2021 арга хэмжээнд байгууллага, хамт олноороо, хамгийн сайн оролцсон эрэгтэй эмэгтэй оролцогчдыг шалгаруулж шагнаж урамшуулна. Ковид-19-ийн эсрэг биеийн дархлаа, эрүүл мэндээ дэмжих Цахим гүйлт-2021 арга хэмжээнд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Иргэд та бүхэн алхалт, гүйлтийн арга хэмжээнд оролцохдоо Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн халдвар хамгаалалын дэглэмийг сайтар хангаж оролцох нь чухал юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.