Мэдээ

Жудо бөх

🏆ӨСВӨРИЙН ЖҮДОГИЙН АЙМГИЙН АВАРГАД ТЭС СУМ ТЭРГҮҮЛЖЭЭ.
2024 оны Өсвөр үеийн ЖҮДО бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 3-р улирлын амралтаар зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнийг Увс аймгийн Биеийн Тамир, Спортын газар Увс аймгийн жүдо бөхийн холбоотой хамтран Монгол улсад биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан бөгөөд нийт 24 байгууллагын / сум, аймгийн төвийн сургуулиуд болон бие даасан дэвжээ / 320 гаруй тамирчин гурван насны ангиллаар өрсөлдсөн байна.
Ийнхүү 2 өдөр үргэлжилсэн тэмцээний медальтнууд тодорч оролцсон багуудыг амжилтаар нь эрэмбэлэхэд ОХИД, ХӨВГҮҮДИЙН ангилалд Баянбилэгийн БАТТУЛГА дасгалжуулагчтай ТЭС СУМЫН ЕБС -ийн баг тамирчид 🏆🏆ТЭРГҮҮН байрт шалгарчээ.
Хүчтэний өлгий нутгийн залгамж халаа болсон хүүхэд багачууд нь их спортоор тууштай хичээллэн, багш дасгалжуулагчийнхаа заавар зөвлөмжийг ягштал биелүүлж үеийн нөхдөө манлайлсанд баяр хүргэе.
Медаль хүртсэн тамирчдын нэрсийг, насны ангилал, жингийн төрлөөр нь танилцуулбал:
🤼‍♂️U12 насны охидын төрөл:
✅40 кг-ийн жинд
🥇Н.ЕСҮЙ Алтан медаль
🤼‍♂️U12 насны ХӨВГҮҮДИЙН төрөл:
✅ 30 кг-ийн жинд
🥉Ө.БАТ-ОРГИЛ Хүрэл медаль
✅ 34 кг-ийн жинд
🥇Н.ЭЛБЭГ алтан медаль
✅ 38 кг-ийн жинд
🥉Г.ГАРЬДБИЛЭГ хүрэл медаль
✅ 42 кг-ийн жинд
🥈М.ГАНЗОРИГ мөнгөн медаль
🥉МӨНХНАРАН хүрэл медаль
✅ 50 кг-ийн жинд
🥈ТЭГШБАЯН мөнгөн медаль
🤼‍♂️U14 насны охидын төрөл:
✅ 48 кг-ийн жинд
🥇Б.ХОНГОРЗУЛ алтан медаль
✅ 52 кг-ийн жинд
🥇Г.ХИШИГЖАРГАЛ алтан медаль
🤼‍♂️U14 насны ХӨВГҮҮДИЙН төрөл:
✅ 34 кг-ийн жинд
🥈Д.ЗОЛБАЯР мөнгөн медаль
🥉Ц.ОДГЭРЭЛ хүрэл медаль
✅ 38 кг-ийн жинд
🥉А.АМАРТҮВШИН хүрэл медаль
🥉Г.ТҮВШИНТӨГС хүрэл медаль
✅ 42 кг-ийн жинд
🥉Б.ОДБАЯР хүрэл медаль
🤼‍♂️U17 насны ОХИДЫН төрөл:
✅ 48 кг-ийн жинд
🥇Э.ШИНЭЦЭЦЭГ алтан медаль
✅ 57 кг-ийн жинд
🥉Т.ОЮУНТҮЛХҮҮР хүрэл медаль
🤼‍♂️U17 насны ХӨВГҮҮДИЙН төрөл:
✅ 50 кг-ийн жинд
🥇Л.ГАНТУЛГА алтан медаль
🥈Э.ЦЭВЭЭН мөнгөн медаль
🥉Ш.БАЯНЗУЛ хүрэл медаль
🥉Г.АЛТАНХУЯГ хүрэл медаль
✅ 55 кг-ийн жинд
🥉Г.ОТГОНБАЯР хүрэл медаль
✅ 60 кг-ийн жинд
🥇Б.ГАНТУЛГА алтан медаль
✅ +90 кг-ийн жинд
🥇Б.ЭНХБОЛД алтан медаль
тус тус хүртсэн амжилтуудыг гаргасан байна.
11 хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.