Мэдээ

'''Сэтгэлийн тусгал'' аян

'''Сэтгэлийн тусгал'' аян
Мэдээ
“Сэтгэлийн тусгал” аян
Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан суманд ажиллаа.
1. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан хаваржилт хүндэрч байгаа энэ үед манай хамт олноос шеф сум болох Завхан сумынхаа малчдад сэтгэлийн хандив өргөж 100 уут тэжээл (2.5 тн) хандивласаныг сумын Онцгой комисст газар дээр нь хүлээлгэн өглөө. Завхан сум нийт 4 багтай бөгөөд өвс тэжээл зайлшгүй шаардлагатай байгаа өрхөд уг тэжээлийг хувиарлан хүргэх юм.
2. Мөн энэ үеэр сумын ЗДТГ-ын бүтцэд биеийн тамирын арга зүйчийг авч ажиллуулах тухай аймгийн Засаг даргын 2022 оны А/101 тоот захирамжийг хэрэгжүүлэх, сум орон нутгийн хэмжээнд биеийн тамир, спортын чиглэлээр хамтарч хийх ажлууд болон цаашид шефийнхээ холбоог улам сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
“Сэтгэлийн тусгал” аян үргэлжилж байгаа тул спорт сонирхогчид, тамирчид, спортын холбоод та бүхнийгээ энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.
👏👏👏🙏🙏🙏
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.