Мэдээ

СПОРТ ЗААЛ, ФИТНЕСС КЛУБЫГ НЭЭХ ШИЙДВЭР ГАРЛАА.

СПОРТ ЗААЛ, ФИТНЕСС КЛУБЫГ НЭЭХ ШИЙДВЭР ГАРЛАА.
Мэдээ
Увс аймгийн Онцгой комиссын 2021 оны 02-р сарын 24-ний өдрийн хуралдааны шийдвэрээр:
1. СПОРТ ЗААЛ:
Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг мөрдөж спорт заал, фитнессийн үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрлөө.
- Өдөр бүрийн 09:00-22:00 цагийн хооронд
- Нэг ээлжиндээ 10-иос илүүгүй хүнтэйгээр
- Тоглолтын ээлж хооронд 30 минутын туршид агаар сэлгэх
- Ээлж солилцох бүрт заал, бөмбөгийг халдваргүйтгэх
- Үйлчлүүлэгчдийн биеийн халууныг тэмдэглэж, бүртгэл хөтлөх шаардлагуудыг хэрэгжүүлэхийг удирдлагуудад нь даалгалаа.
2. ФИТНЕСС :
Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах
- Нэг ээлжинд 10-аас илүүгүй хүнтэйгээр
- 2 цаг тутамд танхим болон тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэн
- Үйлчлүүлэгчийн биеийн халууныг тэмдэглэн бүртгэл хөтлөх шаардлагуудыг хэрэгжүүлж ажиллахыг бялдаржуулах төвүүдийн удирдлагуудад даалгалаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.