Мэдээ

Баруун бүс

Баруун бүс
Мэдээ
ЖИЛ БҮР УЛАМЖЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ “БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН СОНГУУЛЬТАН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ” УВС АЙМАГТ 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-02-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Баруун бүсийн Нутгийн өөрөө удирдах байгууллагууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, спорт, урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулах, орон нутгийн НӨУБ-ын эрх зүйн орчин, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, төрийн албаны шинэтгэлийн талаар ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор Увс аймгийн ИТХ-аас зохион байгуулж байна.
Энэ удаагийн спортын арга хэмжээнд ОХУ-ын БНТува улсын Дээд хурлын Төлөөлөгчдийн баг тамирчид аймгийн ИТХ-ын даргын урилгаар хүрэлцэн ирж оролцож байна.
Жил бүр уламжлал болгон зохиогддог тус арга хэмжээ олон улсын шинж чанартай болж байгаагаар онцлог юм.
Спортын арга хэмжээг дэмжин, хамтран зохион байгуулж байгаа аймгийн ЗДТГазар, аймгийн Биеийн тамир, спортын газарт талархлаа.
Бүх хариу үйлдэл:
88Х. Сарангэрэл, Dorjbal Nomindari ба өөр 86 хүн

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.