Мэдээ

Судалгаа

Судалгаа
Мэдээ
🏃‍♀️🏃🚵‍♀️ИРГЭДИЙН БИЕ БЯЛДРЫН ЕРӨНХИЙ ХӨГЖИЛ, ХӨДӨЛГӨӨНИЙ ИДЭВХИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА:
Иргэдийн бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг 21 аймаг, есөн дүүргийн 18-64 насны иргэдээс авах ба үүнд 7000 хүнийг хамруулахдаа асуулга, бие махбодын хэмжилт, бие бялдрын сорил гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Иргэдээс мэдээллийг цуглуулахад ердөө 35-45 минутын хугацаа зарцуулагдана. Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлсны үндсэн дээр иргэдэд тохирсон дасгалын жишиг загварыг спортын шинжлэх ухааны орчин үеийн онол болон түүвэр судалгаанд суурилан боловсруулах нь энэхүү судалгааны зорилго оршиж байгаа юм.
Улмаар иргэдээс авах түүвэр судалгааны хүрээнд иргэдийн нас, хүйс, бие бялдрын хөгжил, ажил мэргэжлийн онцлог, амьдралын хэв маяг, хоол шим тэжээлийн бүтэц, эрүүл мэндийн байдал, хөдөлгөөний хэв шинж, биеийн тамир, спортоор хичээллэдэг давтамж зэрэг хүчин зүйлсийг тодорхойлсноор суурь судалгааны нэгдсэн сантай болох боломж бүрдэж байна.
Уг судалгаанд Увс аймгаас 5 насны ангилалд 250 иргэнийг хамруулах бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй байна. Одоогийн байдлаар Улаангом сумын 11 дүгээр цэцэрлэг, Сагил, Давст, Хяргас сумын иргэд хамрагдаад байна.👍👍👍
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.