Мэдээ

Үндэсний бөх

Үндэсний бөх
Мэдээ
ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААН БОЛЛОО.
✅️2023 оны өсвөр үеийн Аймгийн аварга шалгаруулах барилдаан (хуучин) Нийгэмлэгийн зааланд болж өндөрлөлөө.
✅️ Барилдаанд Хяргас, Зүүнхангай, Баруунтуруун, Тариалан, Өлгий, Өмнөговь, Тэс, Улаангом сумын сургуулиудын нийт 150 орчим өсвөрийн бөхчүүд дөрвөн насны ангилалд уран мэхийг уралдуулан барилдаж шилдгүүд тодорлоо.
✅️Барилдааныг Аймгийн Биеийн тамир, спортын газар, Аймгийн Үндэсний бөхийн холбоо, Улаангом бөхийн дэвжээ, Өсвөр хүчтэн дэвжээ хамтран зохион байгууллаа.
✅️Шагналт байранд шалгарсан бөхчүүдийн шагналыг Аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн, Аймгийн заан П.Баттулга, Аймгийн спортын газрын хэлтсийн дарга, Аймгийн арслан Б.Бадарч, "Өсвөр хүчтэн" бөхийн холбооны тэргүүн Ц.Лхагвасүрэн нар гардуулан өгч баяр хүргэлээ.
15-насанд
1-р байр О.Мөнхбаатар (Улаангом дэвжээ)
2-р байр Н.Сумъяабазар (2-р сургууль)
3-р байр Ч.Одхүү (Цагаанхайрхан)
4-р байр Б.Энхболд (Тэс)
5-р байр Д.Балжинням (2-р сургууль)
16-насанд
1-р байр Мөнх-Отгон (Улаангом дэвжээ)
2-р байр Баян-Очир (Тэс)
3-р байр Балжинням (Тэс)
4-р байр Б.Гантөгөлдөр (Улаангом дэвжээ)
5-р байр Балжинням (Тэс)
6-р байр С.Хосбаяр (2-р сургууль)
17-насанд
1-р байр Б.Данзанравжаа (2-р сургууль)
2-р байр Б.Эрдэнэзаан (5-р сургууль)
3-р байр Д.Хулансамбуу (Тариалан)
4-р байр Жамсран (Өлгий)
5-р байр Доржсэмбэ (3-р сургууль)
6-р байр Алтантүлхүүр (Тэс)
18-насанд
1-р байр Я.Ерөөлт (2-р сургууль)
2-р байр Г.Алтан-Оргил (2-р сургууль)
3-р байр Т.Хадбаатар (Тариалан)
4-р байр Т.Очирсуурь (2-р сургууль)
5-р байр Н.Шинэбаяр (Өлгий)
6-р байр Ц.Цэнгэлбаяр (Улаангом дэвжээ)
7-р байр О.Заяабаяр (5-р сургууль)
✅️Барилдаанд оролцсон нийт сум, дэвжээ, клубуудыг багийн дүнгээр байр эзлүүлэхэд 1-р байрт Ш.Бат-Очир дасгалжуулагчтай 2-р сургууль, 2-р байрт Ц.Лхагвасүрэн тэргүүнтэй "Өсвөр хүчтэн" холбоо, 3-р байрт Балжинням дасгалжуулагчтай Өлгий сумын баг тамирчид эхний байруудыг эзэллээ. Тэмцээнд оролцсон нийт бөхчүүд багш дасгалжуулагч нартаа их амжилт хүсье.
✅️Дээрх 16, 17, 18 гэсэн ангилалд түрүүлсэн Мөнх-Отгон, Я.Ерөөлт, Данзанравжаа нар ирэх 11-р сарын 24-25-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт болох улсын аварга шалгаруулах шигшээ барилдаанд оролцоно.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.