Мэдээ

Дугуй

УВСЫН ДУГУЙЧИД ЗАМДАА ГАРЛАА
Д.Доржготов тэргүүнтэй Увс аймгийн дугуйн холбооны дугуйчид улсын нийслэл Улаанбаатар хүрэх аялалдаа гарлаа.
Дугуйчдыг маршал Ю.Цэдэнбалын талбайгаас Аймгийн Биеийн тамир спортын газар, Аймгийн дугуйн холбоо, Явган алхалтын холбоо, дугуйчдын гэр бүл найз нөхөд нь үдэж өглөө.
Өдөрт 150 км замыг унадаг дугуйгаар туулах энэхүү аялалд 40-80 насны дугуйчид яваа бөгөөд унадаг дугуй бол агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, автомашинаас олон давуу талтай гэдгийг олон нийтэд сурталчлах зорилготой аялал юм.
1995 онд Увсын дугуйчид Улаанбаатар хотруу анхны дугуйн аялалыг амжилттай зохион байгуулж байсан бол энэхүү аялал нь хоёр дахь удаагийнх юм. Та бүхэндээ амжилт хүсье. Аян зам нь өлзийтэй байг ээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.