Мэдээ

Биеийн тамир спортын салбарын улсын анхдугаар зөвлөгөөн, урлаг спортын наадам

Биеийн тамир спортын салбарын улсын анхдугаар зөвлөгөөн, урлаг спортын наадам 2023 оны 08 сарын 1-4 ны хооронд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд БТСУХороо, 21 аймаг, 9 дүүрэг нийт 32 байгууллагын 500 гаруй ажилчид албан хаагчид спорт, урлагийн 11 төрлөөр өрсөлдлөө.
Үүнд Увс аймгийн БТС-ын газрын хамт олон 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо
-Гоцлол дуу О.Лхагва Алтан медаль
-Гоцлол бүжиг Т.Өлзийхишиг Алтан медаль
-100 буудалт даамын төрөлд Б.Пүрэвгончиг мөнгөн медаль
-Гоцлол хөгжим Х.Баяртуул шагналт 5-р байр
- Ширээний теннис Б. Пүрэвсүрэн шагналт 5-р байр
-Шугаман бүжиг шагналт 4-р байр
- Олс таталт,дартс, ширээний шагайн төрөлд 6-р байр
~ Волейбол 4-р байрт тус тус шалгарлаа.
Байгууллагын нэгдсэн дүнгээр 1-р байрт шалгарч Өргөмжлөл, 4.000.000 төгрөгөөр шагнууллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.