Мэдээ

САР ШИНИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН АРСЛАН О.ТҮМЭН ТҮРҮҮЛЛЭЭ

САР ШИНИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН АРСЛАН О.ТҮМЭН ТҮРҮҮЛЛЭЭ
Мэдээ
 Билгийн тооллын 17-р жарны "ТИЙН УНЖЛАГАТ" хэмээх "ШОРООН НОХОЙ" жилийн сар шинийн баярт зориулсан Улс аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан өнөөдөр буюу 2018 оны 02-р сарын 13-нд Аймгийн спортын ордонд болж өндөрлөлөө. Барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Аймгийн арслан О.Түмэн түрүүлж, Тэс сумын харъяат Аймгийн арслан Б.Бадарч үзүүрлэж их шөвөгт аймгийн заан Г.Батбаяр, аймгийн начин Г.Цоггэрэл нар тус тус шалгарлаа.

      Аймгийн арслан С.Гомбожав агсны нэрэмжит Уран барилдаантай бөхийн шагналыг Түргэн сумын харъяат аймгийн начин Г.Цоггэрэл хүртэж, шагналыг үр хүүхдүүд нь гардуулан өглөө.

        Барилдааны үеэр улс, аймгийн цолтой ахмад бөхчүүд, биеийн тамирын салбарын ахмад ажилчид, багш дасгалжуулагч нарт аймгийн БТСГ-аас хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.Өнөө жил тав дахь жилдээ олгож байгаа Увс аймгийн Тэс сумын харъяат Аймгийн хурц арслан Я.Төгсжаргалын нэрэмжит шагналыг 55-аас дээш настай Улс аймгийн цолтой 25 бөхөд гардуулан өглөө.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.