Мэдээ

МУ-ЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН Т.АРТАГ АГСНЫ ХӨШӨӨГ БОСГОЛОО

МУ-ЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН Т.АРТАГ АГСНЫ ХӨШӨӨГ БОСГОЛОО
Мэдээ
Монгол улсын Гавъяат тамирчин, 1968 оны Мехикогийн XIX олимпийн чөлөөт бөхийн анхны хүрэл медальт, Ази тивийн аварга, Дэлхийн цомын хүрэл медальт, Монгол улсын Өсөх идэр начин, чөлөөт бөхийн нэрт мастер Төмөрийн Артаг агсны хөшөөний нээлт боллоо. Нээлтэнд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, 20-р зууны манлай бөх, Дархан аварга Хорлоогийн Баянмөнх, Монголын Олимпийн медальтнуудын холбооны нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, Т.Артаг агсны хань Д.Баярлах, дүү МУ-ын гавъяат багш Т.Гүнсээ болон ах, дүү, төрөл, төрөгсөд , хөшөөг бүтээсэн уран барималчид, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн, БТСГ-ын үе үеийн удирдлагууд, багш дасгалжуулагчид, бөхчүүд, Ю.Баттогтох дасгалжуулагчтай “Улаан гуталт дэвжээ”-ний жүдо бөхийн өсвөрийн тамирчид, чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид, Увс нутгийн зол олон өргөнөөр оролцлоо. Дархан аварга Х.Баянмөнх гуай найз Т.Артаг агсны талаар дурсамжтай яриаг нулимас дуслуулан хуучиллаа. 
       Монгол хүн олимпийн наадмаас анхны медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа Олимпийн тэнгэрт анх мандсан цагаас хойш 50 жил өнгөрчээ. Монголын олимпийн медальтнуудын холбооноос санаачлан ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн олимпийн медальтнуудад зориулж, төрөлх нутагт нь гэрэлт хөшөө босгох ажлыг эхлүүлэн ийнхүү Увс аймгийн Улаангом хотноо МУ-д Олимдийн их наадмаас анхны хүрэл медалтийг авч ирсэн МУ-ын Гавъяат тамирчин Т.Артаг агсны хөшөөг хүндэтгэлтэйгээр босголоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.