Мэдээ

АЙМГИЙН ЗААН О.ТҮМЭН ТҮРҮҮЛЖ “УВС НУУР” ЦОМЫГ ГАРДАН АВЛАА

АЙМГИЙН ЗААН О.ТҮМЭН ТҮРҮҮЛЖ “УВС НУУР” ЦОМЫГ ГАРДАН АВЛАА
Мэдээ
Увс аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн аваргуудын нэрэмжит шилжин явах “Увс нуур" цомын төлөөх үндэсний бөхийн чуулга барилдаан 2018 оны 10-р сарын 27, 28-ны өдрүүдэд Увс аймгийн спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
Барилдаанд Улсын начин цолтон 1, аймгийн арслан 5, аймгийн заан 3, аймгийн харцага 8, аймгийн начин 7, сумын заан 20, сумын харцага 3, сумын начин 3, залуу бөх 1, нийт 51 бөх хоёр өдрийн турш тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргалаа. 
1-р байранд аймгийн заан О.Түмэн 48 даваагаар
2-байранд аймгийн заан Т.Хайдав 48 даваагаар 
3-р байранд аймгийн начин Д.Цэнд-Аюуш 47 даваагаар 
4-р байранд аймгийн начин Г.Цоггэрэл 46 
даваагаар 
5-р байранд аймгийн заан Б.Болдбаатар 45 даваагаар 
6-р байранд аймгийн начин Б.Батбаян 42 даваагаар тус тус эхний 6 байранд шалгарлдаа. 
Уран барилдааны шагналыг сумын заан Н.Сүхбат, 
Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг сумын заан Б.Бандибаатар нар шалгарлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.