Мэдээ

МӨСӨНД АВИРАЛТЫН ХАНАНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

МӨСӨНД АВИРАЛТЫН ХАНАНЫ НЭЭЛТ БОЛЛОО.
Мэдээ

Увс аймгийн ОБГ-ын дарга Б.Баттулга хурандаа, Б.Түвшинжаргал даргатай Онцгой байдлын газрын эрэн, авран хайх албаны бие бүрэлдэхүүнтэй хамтран Увс аймаг болон баруун бүсд анх удаа мөсөнд авиралтын хана 2021 оны 01 дүгээр сарын 25-наас 02 дугаар 06-ны хооронд 15 хоногийн хооронд аймгийн Тэрэм хаданд "Мөсөнд авиралтын хана"-ыг усалж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Б.Баттулга , спорт авиралтын холбооны тэргүүлэгч ОУХМ Д.Сүх, тус холбоооны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн, аймгийн ОБГ-ын аврах хамгаалах эрэн, хайх албаны дарга, ахмад Б.Түвшинжаргал даргатай бие бүрэлдэхүүний хамт оролцлоо. Авиралтанд Н.Энх-Хүслэн болон 1-р Цогцолбор сургуулийн 6-р ангийн сурагч Э.Амин-Эрдэнэ, 8-р ангийн сурагч Д.Тогтохбаяр, Онцгой байдлын аврагчид хурд болон тeхникийн төрлөөр өрсөлдлөө. Нийт авиралтанд 20 гаруй авирагч, 60 гаруй үзэгч тамирчид оролцлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.