Мэдээ

" Эерэг хандлага-Эрүүл нийгэм"

" Эерэг хандлага-Эрүүл нийгэм"
Мэдээ
" Эерэг хандлага-Эрүүл нийгэм" "Олимпизм-Соёл-Спорт" олимпиад
Өсвөр үеийнхэний бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийн төвшинг дээшлүүлэх, олимпын боловсрол олгох ажлын агуулга, хэлбэрийг боловсронгуй болгож чанар, үр дүнг бодитойгоор нэмэгдүүлэх, олимпын боловсролыг бие бялдрын хүмүүжлийн ажилтай хамтран зохион байгуулах, олимпизм, спортоор дамжуулан нийгэмд эерэг хандлагыг бий болгох, биеийн тамирын хичээл ба хичээлээс гадуур зохиогдох бие бялдрын хүмүүжлийн ажлын агуулга, хэлбэрийг боловсронгуй болгох, сурагчдын биеийн тамир, спортоор хичээллэх сэдэл, төлөвшлийг нэмэгдүүлэх, олимпын боловсролыг соёл, урлаг, спорттой уялдуулан эрүүл чийрэг бие бялдар, эрдэм, боловсролтой, хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэх зорилго бүхий “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү зорилгын хүрээнд Улаангом сумын ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагчдын дунд “Олимпизм- Соёл- Спорт” сэдэвт олимпиадыг 04 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Олимпиадыг аймгийн БТСГ, БШУГ, СУГ, Мюнхен олимпын зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд оролцогчид 3 төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Нэг. Бие бялдрын ерөнхий бэлтгэлжилтийн түвшин тодорхойлох сорил (3х10м гүйлт, байрнаас уртад харайх, гэдэсний таталт, цагаригт бөмбөг шидэлт, буухиа)
3х10 м -ын гүйлт
Охидоос: Д.Баттуяа (᠎᠎ЕБ-ийн 5 дугаар сургууль )
Хөвгүүдээс: Ц.Тэмүүжин (᠎᠎ЕБ-ийн 2 дугаар Цогцолбор сургууль )
Байрнаас уртад харайх:
Охидоос: Э.Наранцэцэг (᠎᠎ЕБ-ийн 1 дүгээр Цогцолбор сургууль )
Хөвгүүдээс : Ц.Тэмүүжин (᠎᠎ЕБ-ийн 2 дугаар Цогцолбор сургууль )
Гэдэсний таталт
Охидоос: Л.Анун (᠎᠎ЕБ-ийн 2 дугаар Цогцолбор сургууль )
Хөвгүүдээс: Ш.Сумьяабазар (᠎᠎ЕБ-ийн 5 дугаар сургууль )
Хоёр. Олимпын тухай мэдлэг, биеийн тамирын хичээлийн агуулгын хүрээнд онолын мэдлэг сорих шалгалт (100 оноотой)
1- р байр Б.Бүжинлхам (᠎᠎ЕБ-ийн 2 дугаар Цогцолбор сургууль )
2- 3- р байр Б.Баасандорж (᠎᠎ЕБ-ийн 2 дугаар Цогцолбор сургууль )
2-3- р байр Б.Тамир (᠎᠎ЕБ-ийн 1 дүгээр Цогцолбор сургууль )
Гурав. Соёл-Урлаг (Олимпын сэдвийн хүрээнд багийн мэндчилгээ, урлагийн номер, гэрэл зураг, гар урлалын бүтээл, багийн ахлагчийн асуулт хариулт, багийн гишүүдийн асуулт хариулт, дүрийн театарчилсан тоглолт)
3 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр:
1- р байр Д.Чулуунтогтох багштай ЕБ-ийн 2 дугаар Цогцолбор сургууль
2- р байр Л.Мөнхжаргал багштай ЕБ-ийн 1 дүгээр Цогцолбор сургууль
3- р байр Э.Энхзаяа багштай ЕБ-ийн 5 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Тэргүүн байрт шалгарсан баг тамирчдад “Олимпизм-Соёл-Урлаг” Цом, өргөмжлөл 500,0 төгрөг, үнэ бүхий зүйл, 2- байрт Өргөмжлөл 400,0 төгрөг, үнэ бүхий зүйл, 3-р байрт Өргөмжлөл, 300,0 төгрөг, үнэ бүхий зүйл тусгайр байрт үнэ бүхий зүйл, нийт оролцсон тамирчдад Батламж гардууллаа.
Энэхүү арга хэмжээ нь сурагчдад Олимпын боловсрол, мэдлэг олгох, бие биенээсээ суралцах, нөхөрлөл, бие биенээ хүндлэх, тамирчин хүний тэсвэр тэвчээр, ялалт ялагдлын мөн чанарыг ойлгуулсан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
Цаашид “Олимпизм-Соёл-Спорт” олимпиадыг уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.