Мэдээ

Монгол улсын аварга шалгаруулах Чөлөөт бөхийн U 15 , U 17 ангилалд Увс аймгийн шигшээ баг тамирчид амжилтай оролцлоо.

Монгол улсын аварга шалгаруулах Чөлөөт бөхийн U 15 , U 17 ангилалд Увс аймгийн шигшээ баг тамирчид амжилтай оролцлоо.
Мэдээ
Монгол улсын аварга шалгаруулах Чөлөөт бөхийн U 15 , U 17 ангилалд Увс аймгийн шигшээ баг тамирчид амжилтай оролцож U15 ангилалд эмэгтэй 33 кг-ийн жинд 1 дүгээр цогцолбор сургуулийн С.Банзрагч багштай сурагч А.Мандахнаран хүрэл медаль, 36 кг-ийн жинд 6 дугаар сургуулийн сурагч Д.Гомбожав багштай А.Энхжаргал алтан медаль , 50 кг-ийн жинд 2 дугаар Цогцолбор сургуулийн сурагч Ш.Бат-Очир багштай Н.Нямсүрэн мөнгөн медаль тус тус хүртэж багийн дүнгээр 5-р байр, U 17 насны ангилалд эрэгтэй 48 кг-ийн жинд Өмнөговь сумын Г.Баттөр багштай Намир дэвжээний тамирчин С.Тэгштулга хүрэл медаль, 60 кг-ийн жинд 2 дугаар Цогцолбор сургуулийн сургач Ш.Бат-Очир багштай М.Буяндалай хүрэл медаль, 80 кг-ийн 2 дугаар Цогцолбор сургуулийн сурагч Ш.Бат-Очир багштай Б.Данзанравжаа мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр 6 дугаар байрт шалгарсан амжилттай оролцов. Бэлтгэл хийх заалаар хангасан Зүүнговь сумын Бор арслан дэвжээний дасгалжуулагч Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, Аймгийн арслан Н .Баярмагнай ахдаа баярлалаа
Тэмцээнд ивээн тэтгэж бид бүхэнд дэвжлэг үзүүлсэн :
Сэлэнгэ аймагт гэр бүлийн хамт явж дэмжсэн Өсвөр хүчтэн бөхийн холбооний тэргүүн Ц. Лхагвасүрэн гэргий Д. Болормаа нартаа баярлалаа. Дэмжиж тусласан Улсын тэргүүний 2- р цогцолбор сургуль,
5 - дугаар сургууль, 6- р сургууль , Улсын тэргүүний 1дүгээр цогцолбор сургууль , Өмнөговь ЕБ сургууль,
Наранбулаг ЕБ сургууль
Өсвөр хүчтэн бөхийн холбоо, Зэл говь ХХК, 2-р сургуульд ажиллаж байсан Улсын олимпиадын аварга Ц.Өлзийй, Тэс сумын харьяат Д.Насанбаяр , Аймгийн, харцага Чөлөөт бөхийн спортын мастер шавь А.Сайнбуяны гэр бүл, Пүрэвсүрэн захиралтай онош эмнэлгийн хамт олон
Сэлэнгэ аймагт амьдарч байгаа шавь Мянганбаяр Баруунтуруун сумын уугуул Б. Баяраа. Түргэн сумын харьяат А/ а Л. Буянжаргалын охин дүү, Улаангом сумын харьяат Э.Түмэндэлгэр нарын гэр бүл, Өлгий сумын заан Хартолгойн Цоггэрэл , 2- дугаар сургуулийн багш Дагдангийн Нямжав , шавь нарын гэр бүл тэмцээнд хүүхдүүдээ дэмжиж оролцуулсан эцэг эхчүүдэдээ, Чөлөөт бөхийн хөгжлийн төлөө 20 гаруй жил хамтран зүтгэж байга багш дасгалжуулагч нартаа Увс аймгийн Биеийн тамир, спортын газар Чөлөөт бөхийн холбооны зүгээс баярлаж талархсанаа илэрхийлж байна. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Бүх хариу үйлдэл:
7474

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.