Мэдээ

Хяргас нуур" цас мөсний баярын арга хэмжээ Хяргас нуурт 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хяргас нуур" цас мөсний баярын арга хэмжээ Хяргас нуурт 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.
Мэдээ
Өвлийн аялал жуулчлал, өвлийн спортыг хөгжүүлэх, үндэсний уламжлал, өв соёлоороо бахархах, ардын язгуур урлагийг сурталчлах, иргэдийг эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх аяныг өрнүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулсан "Увсын цэнхэр хязгаар- Хяргас нуур" цас мөсний баярын арга хэмжээ Хяргас нуурт 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр "Мөсний шагай", "Мөсний буухиа", "Мөс мөргөлдүүлэх" , “Мөсөн сурын харваа”, үндэсний хувцасны үзүүлбэр, бүжгийн тэмцээн, загасчлалын тэмцээн зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд Улаангом, Малчин, Хяргас, Наранбулаг, Завхан, Цагаанхайрхан, Баруунтуруун, Өлгий, Өмнөговь сумдын 3000 гаруй иргэд оролцлоо.
Мөн арга хэмжээний үеэр автомашины уран жолоодлогын болон Цанын өсвөрийн шигшээ багийн тамирчдын үзүүлэх тоглолт явагдлаа.
Мөсний шагай
1-р байр X.Хүрлээ Наранбулаг сумын ЕБС
2-р байр Х.Цолмонбаатар ХЦ-ийн 0245-р анги
3-р байр Ш.Нямсамбуу Өмнөговь сум
Мөс мөргөлдүүлэх /эмэгтэй/
1-р байр Ц.Цэцэгбал ХХҮГ
2-р байр Н.Туул Наранбулаг сум
3-р байр О.Ганчимэг Аймгийн ЗДТГ
Эрэгтэй
1-р байр Т.Лхагва БТСГ
2-р байр Б.Баяраа ЕБ-ийн 2 дугаар сургууль
3-р байр Г.Түвшинжаргал
Мөсний буухиа
1- р байр Малчин сумын Баянхайрхан баг
2- р Батмөнх ахлагчтай ХЦ-ийн 0245-р анги
3- р байр Ч.Гантөгс ахлагчтай ЕБ-ийн 1 дүгээр цогцолбор сургууль
Мөсөн сурын харваа
Эрэгтэй
1-р байр Ч. Машбат Өлгий сум
2-р байр Г.Отгонжаргал Өлгий сум
3-р байр Х.Өлзийдэлгэр Өлгий сум
4-р байр Ц.Батболд ЕБ-ийн 4 сургууль
5-р байр Б. Төрболд Өлгий сум
Эмэгтэй
1- р байр Х.Болор-Эрдэнэ Өлгий сум
2- р байр Х.Дагиймаа Өлгий сум
3- р байр М.Дарьсүрэн Өлгий сум
4- р байр Б. Бямбасүрэн Өлгий сум
5- р байр Золзаяа Өлгий сум
Загасчлалын тэмцээн /ганцаарчилсан/
1- р байр Ц.Батбаяр
2- р байр О.Мянганбаяр
3- р байр Ч.Батцэнд
Загасчлалын тэмцээн /багаар /
1-р байр Т.Төртогтох Завхан сум
2-р байр Б.Бат-Өлзий Малчин сум
3-р байр Н.Лхагва Улаангом сум
Гар урлалын бүтээгдэхүүн
1-р байр Батзориг Малчин
2-р байр З.Хишигжаргал Завхан сум
3-р байр Д.Адьяасүрэн Улаангом сум
Үндэсний хувцасны үзүүлбэр
1-р байр Батбаатар Улаангом сумын Соёлын төв
2-р байр Ц.Зулаа ЭМГ
3-р байр Б.Сундуйдорж ЕБ-ийн 1 сургууль
Бүжгийн тэмцээн
1-р байр Г. Цогтсайхан Малчин сумын соёлын төв
2-р байр Батжаргал ЕБ-ийн 2 дугаар сургууль
3-р байр Нямжав, Оюунгэрэл Наранбулаг сумын соёлын төв
Арга хэмжээг Аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар хамтран зохион байгууллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.