Мэдээ

ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО.

ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО.
Мэдээ
Хүүхдийн спортын VI наадам Улаанбаатар хотод энэ сарын 6-15-ны өдрүүдэд болно. Тус наадамд Увс аймгаас оролцох 143 тамирчин 20 багш дасгалжуулагчдыг үдэх ёслолын ажиллагаа маршал Ю.Цэдэнбалын талбайд боллоо,, Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, Аймгийн Тамгын газрын дарга С.Батжаргал, Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Амраа, Аймгийн Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн ,БТСГ-ын дарга Б.Ганболд нар спортын наадамд аймгаа төлөөлөн оролцох тамирчидаа амжилт хүслээ. Үүнээс гадна Увс аймгийн тугийг Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Энхманлайд гардуулан өгөв..
Засгийн газрын 2018 оны 318 дугаар тогтоолоор тус спортын наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тогтсон. Энэ жилийн наадамд Увс аймгаас оролцож буй 143 тамирчин нь гар бөмбөг, таеквондо, Чөлөөт бөх, Теннис, Шатар, Дугуй, Жүдогийн бөх, Самбо бөх, зэрэг спортын 16 төрлөөр оролцох юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.