Мэдээ

ВОЛЕЙБОЛЫН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

ВОЛЕЙБОЛЫН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.
Мэдээ

Монголын хүүхдийн спортын 6-р их наадмын анхан шат, 2019 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Увс аймгийн спортын ордонд 03-дугаар сарын 01-03-ны хооронд боллоо. Тус тэмцээнд эрэгтэй 18 баг, эмэгтэй 25 багийн нийт 340 тамирчин оролцон өрсөлдөж шилдгүүд тодорлоо. Тэмцээний хаалтын ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож тамирчид, дасгалжуулагч нарт, их амжилт хүсэж бүсийн тэмцээн болон Улсын аварга шалгаруулах тэмцээндээ багаа сайн бүрдүүлж бэлтгэлээ сайн базааж амжилттай оролцохыг хүслээ.

Хөвгүүдийн төрөлд

1-р байрыг Я.Бат-Орших дасгалжуулагчтай Цогцолбор 2-р сургуулийн баг /Алт/
2-р байрыг Г.Баттөр дасгалжуулагчтай Өмнөговь сумын баг /Мөнгө/
3-р байрыг Б.Мөнхбаяр дасгалжуулагчтай Баруунтуруун сумын баг /Хүрэл/

Охидын төрөлд

1-р байрыг Б.Мөнхбаяр дасгалжуулагчтай Баруунтуруун сумын баг /Алт/ 
2-р байрыг Л.Мөнхжаргал дасгалжуулагчтай Цогцолбор 1-р сургууль /Мөнгө/ 
3-р байрыг Г.Баттөр дасгалжуулагчтай Өмнөговь сум /Хүрэл/

Шилдэг довтлогч

Эр. Ганзориг Өмнөговь сум
Эм. Тамираа Цогцолбор 1-р сургууль

Шилдэг тоглогч

Эр. Эрдэнэ-Очир Цогцолбор 2-р сургууль 
Эм. Б.Энхтунгалаг Баруунтуруун

Тус тэмцээнд оролцсон баг тамирчдыг багийн дүнгээр байр эзлүүлэхэд.

1-р байрыг Баруунтуруун сум 
2-р байрыг Өмнөговь сум 
3-р байрыг Цогцолбор 2-р сургууль тус тус эхний байруудыг эзэллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.