Мэдээ

“ДУГУЙН”-2019 ОНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

“ДУГУЙН”-2019 ОНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.
Мэдээ
Увс аймгийн Дугуйн холбоо, Аймгийн БТСГ хамтран 2 дахь удаагаа Дугуйн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Анхны тэмцээнд 9 насны ангилалд 60 гаруй тамирчин оролцож байсан бол энэ удаагийн тэмцээнд 13 насны ангилалд 130 орчим тамирчин өрсөлдөж байгаа нь дугуйн спортоор хичээллэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгааг харуулж байна.
Энэ удаагийн тэмцээн 10 сая төгрөгийн шагналын сантай, өндөр зохион байгуулалттай болсон бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Cannondale Mongolia ХХК ажиллажээ. Тус тэмцээнд Увс аймгийн Тэс сумын уугуул, Ази номхон далайн орнуудын ахмадын олимпийн 18 км-ийн зайд 70-аас дээш насны анилалд оролцож аваргын алтан медаль хүртсэн, МУ-ын 34 удаагийн аварга, дугуйн спортын ОУХМ Тогтохын Пүрэвдорж хүрэлцэн ирж оролцон залуучуудтай уралдан түрүүлж байсан нь үнэхээр бахархам байлаа. Т.Пүрэвдорж гуайд Увс аймгийн хүндэт тэмдгийг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу гардуулан баяр хүргэхийн зэрэгцээ дугуйн спортыг төрөлх Увс нутагтаа хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэрээ оруулж өгнө үү хэмээн урьлаа.
Увс аймгийн Дугуйн холбооны тэргүүн Д.Доржготов тэмцээний хаалтын үеэр хамтран ажилласан байгууллага, компаниуд, Дугуйн холбооны гишүүддээ талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө.
Дугуйн спортыг дэмжигч байгууллагаар хамгийн олон ангилалд тамирчдаа оролцуулж, оролцсон бүх тамирчид нь байр эзэлсэн амжилтаар Б.Анхбаяр захиралтай Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ны Увс аймгийн газар шалгарлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.